Ubisoft компани дотоод зохион байгуулалтын томоохон өөрчлөлтийн хүрээнд зургаан төслөө нэгэн зэрэг цуцалснаа зарлалаа. Үүний дотор олон жил хүлээгдсэн Prince of Persia: The Sands of Time Remake багтсан нь тоглоом сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байна.
“Insider Gaming”-ээс мэдээлснээр, Ubisoft компани зардлаа танах болон чанарт анхаарах зорилгоор дараах тоглоомуудын хөгжүүлэлтийг зогсоожээ:
- Prince of Persia: The Sands of Time Remake: Тоглоом үндсэндээ бэлэн болсон байсан ч чанарын шаардлага хангаагүй тул цуцалсан байна.
- Project Ether: 2019 оноос хөгжүүлж эхэлсэн төсөл. Үүний зарим хэсгийг өөр тоглоомд ашиглахаар болжээ.
- Project Pathfinder: Өмнө нь “Project U” нэрээр мэдэгдэж байсан төсөл.
- Project Crest: Дэлхийн II дайны сэдэвтэй “extraction шутер” төрлийн тоглоом.
- Assassin’s Creed Rebellion: 2018 онд гарсан мобайл тоглоом. Үүнийг хариуцдаг “Ubisoft Halifax” студи хаагдсанаар дэмжлэг нь зогсож байна.
- Assassin’s Creed Singularity: Олон нийтэд танилцуулж амжаагүй байсан шинэ мобайл төсөл.
Бусад мэдээллүүд: Мөн төсөв хязгаарлагдмал байгаа тул Assassin’s Creed Shadows-ийн олон тоглогчтой горим болох League төслийг зогсоожээ. Харин 18 жилийн турш хөгжүүлэгдэж, 500 сая гаруй ам.доллар зарцуулаад буй Beyond Good & Evil 2-ыг үргэлжлүүлэн хөгжүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.