Ubisoft компани e-спортын тэмцээний оператор BLAST-тай хамтран Rainbow Six Siege тоглоомын 2025 оны e-спортын албан ёсны бүтэц, хуваарийг олон нийтэд зарлалаа.
2025 онд дөрвөн бүсийн лиг явагдана
Ubisoft-ийн олон нийтийн сүлжээнд мэдээлснээр энэ жил дараах дөрвөн бүсийн лиг болно:
- SAL – Өмнөд Америкийн лиг
- NAL – Хойд Америкийн лиг
- EML – Европ ба Ойрх Дорнодын лиг
- APL – Ази, Номхон далайн бүсийн лиг
Бүс тус бүрт 10 баг оролцоно. Тус бүрийн шилдэг 4 баг 2025 оны 11-р сард болох Major 2025 тэмцээнд оролцох эрхээ авна.
Six Invitational 2026-д хэрхэн оролцох вэ?
Six Invitational 2026-д оролцох багуудын сонголт бүс нутгийн тоглолтууд болон томоохон тэмцээнүүдээс авсан онооны систем дээр тулгуурлана.
- Stage 1: 300 оноо хүртэл
- Бүс нутгийн шигшээ тоглолт: 700 оноо хүртэл
- Major тэмцээн: 1200 оноо хүртэл
Мөн Major 2025-ийн аварга баг автоматаар Six Invitational 2026-д оролцох эрхтэй болно.
Эхний тоглолтууд эхэлнэ
2025 оны e-спортын улирлын эхний тоглолтууд 6-р сарын 13-нд Азийн лигийн хүрээнд эхэлнэ.
Rainbow Six Siege-ийн e-спортын бүтэц энэ жил улам өргөжиж, бүс тус бүрийн өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.