TYLOO баг paiN Gaming-ийн эсрэг плэй-оффт гарах шийдвэрлэх тоглолтод 1:2 харьцаагаар ялагдсанаар BLAST Rivals 2025 Season 2 тэмцээнээс гарлаа. Тулаан дараах байдлаар өндөрлөв: Nuke — 7:13, Ancient — 13:10, Overpass — 9:13.
Энэхүү ялалтын дараа paiN Gaming баг плэй-офф шатанд шалгарч, тэдний дараагийн тоглолт 11-р сарын 14-нд болох бөгөөд Passion UA багтай өрсөлдөнө.
Харин TYLOO баг тэмцээнийг 7–8-р байрт өндөрлүүлж, $10,000 ам.долларын шагнал хүртлээ. Өнөөдөр мөн The MongolZ баг тэмцээнээс хасагдсан юм.
BLAST Rivals Fall 2025 тэмцээн 11-р сарын 12–16-нд Хонконгт LAN форматтайгаар болж байна. Нийт 8 баг $350,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд энэ нь StarLadder Budapest Major 2025-ын өмнөх сүүлийн том тэмцээн юм.