Tomb Raider: Definitive Edition гэнэтийн байдлаар Nintendo Switch болон Switch 2 дээр гарлаа

by Саруул Батболд
0 comments

Tomb Raider цувралын шинэ тоглоом эсвэл Amazon-ы олон ангит цувралын тухай шинэ мэдээлэл хүлээж байсан фенүүдэд энэ удаа өөр сюрприз ирлээ. Aspyr болон Crystal Dynamics студиуд өнөөдөр Tomb Raider: Definitive Edition хувилбарыг Nintendo Switch болон Switch 2 төхөөрөмжүүдэд гэнэт гаргав.

2013 оны хувилбар нь цувралыг шинэ дүр төрхтэй болгож, Лара Крофтын гарал үүслийн түүхийг шинэ байдлаар өгүүлсэн. Шинэчлэгдсэн график, хагас нээлттэй газрын зурагтай болсон энэ хувилбар нь мөн QTE-д алдах үед Ларагийн ширүүн ба харамсалтай үхлүүдийг анх удаа харуулсан.

Албан ёсны тайлбартаа тэд:

Tomb Raider: Definitive Edition бол шагнал хүртсэн, кино мэт түүхтэй экшн-адвенчур тоглоом бөгөөд залуухан, туршлагагүй бүсгүүнээс жинхэнэ амь үлдээх чадвартай дайчин болж хувирч буй Ларагийн сэтгэл хөдлөм аяллыг гайхалтай бодит ертөнцөд өгүүлнэ гэж онцолсон. Мөн адреналин өндөртэй тулалдааны хэсгүүдтэй гэж дурджээ.

Тоглоом нь Nintendo eShop-т Switch болон Switch 2 хувилбарт 20 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна. Багцад бүх DLC-үүд, Dark Horse-ын Tomb Raider: The Beginning дижитал комикс, Tomb Raider: The Art of Survival мини артбук болон Final Hours of Tomb Raider хөгжүүлэх процессын видео багтсан.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй