The Mongolz-ийн Techno4K HLTV Awards 2025-ийн ялагчдыг таамаглав

by Саруул Батболд
2 comments

The Mongolz” багийн мэргэжлийн тоглогч, райфлер Содбаяр Мөнхболд буюу Techno4K энэ оны хамгийн том CS2 арга хэмжээ болох HLTV Awards 2025-ийн шагналын эзэд хэн болох талаар өөрийн таамгаа олон нийтэд хүргэлээ.

Techno4K-ийн гол таамгууд

Тэрбээр дараах ангиллуудад ямар тоглогч, баг, дасгалжуулагч ялалт байгуулна гэж үзэж байна:

  • Оны шилдэг тоглогч — Mathieu “ZywOo” Herbaut
  • Оны шилдэг багTeam Vitality
  • Оны шилдэг дасгалжуулагч — Эрденедалай “maaRaa” Баянбат
  • Оны шилдэг ахлагч — Гаридмагнай “blitz” Бямбасүрэн
  • Шилдэг снайпер тоглогч — Mathieu “ZywOo” Herbaut
  • Шилдэг хамгаалагч — William “mezii” Merriman
  • Шилдэг “closer” тоглогч — Азбаяр “Senzu” Мөнхболд
  • Шилдэг “opener” тоглогч — Данил “donk” Крышковец
  • Шилдэг шинэ тоглогч — Максим “kyousuke” Лукин

Церемонийн онцлох мөч

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ жил Сербийн Белград хотод болох бөгөөд 4000 хүн багтаах Sava Centar концертын танхимд зохион байгуулагдана.

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн улирлын шилдгүүдийг тодруулах бус, дэлхийн CS2 ертөнцийн хамгийн чухал мөчүүдийн нэгээр нэрлэгддэг.

You may also like

2 comments

Тарагай 9 сар 26, 2025 - 15:53

MongolZ үнэхээр мундаг тоглож байгаа

Reply
Тоглук 9 сар 26, 2025 - 16:13

HLTV-ийн шагнал авах боломж өндөр гэж бодож байна

Reply

Leave a Comment