“The MongolZ Homecoming” — Фэнүүдэд зориулсан уулзалт зохион байгуулагдах гэж байна

by Саруул Батболд
2 comments

Цахим спортын салбар дахь Монголын тэргүүлэгч баг The MongolZ-ийн фенүүдэд зориулсан анхны томоохон арга хэмжээ болох “The MongolZ Homecoming” нэртэй фэн уулзалт албан ёсоор зарлагдлаа.

BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирж буй багийн тоглогчдод зориулан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд үнэнч дэмжигчид — “Horde” нэрээрээ танигдсан фэнүүдийг 2025 оны зургаадугаар сарын 29-нд Улаанбаатар хотын AIC Steppe Arena-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Арга хэмжээний хүрээнд багийн тоглогчидтой уулзах, гарын үсэг зуруулах, хамт зургаа татуулан дурсамж үлдээх боломжийг олгохоос гадна оролцогчдод зориулсан төрөл бүрийн бэлэг, сюрпризүүдийг зохион байгуулагчид бэлтгэж байгаа аж.

The MongolZ багийн албан ёсны төлөөлөгч, ивээн тэтгэгчээр олон улсын нэр хүндтэй брэнд болох 1xBet ажиллаж байна. Энэхүү түншлэл нь багийн мэргэжлийн өсөлт, олон улсын тавцанд амжилт гаргахад чухал дэмжлэг үзүүлж буй юм.

“Happy Homecoming, Horde!” уриан дор явагдах энэхүү арга хэмжээ нь The MongolZ баг болон тэднийг дэмжигчдийн хоорондын холбоог бэхжүүлж, Монголын цахим спортын хөгжилд хувь нэмэр оруулах онцгой мөч байх болно.

AIC Steppe Arena, Улаанбаатар хот
2025.06.29
Тасалбарууд удахгүй shoppy.mn дээр

You may also like

2 comments

Чингким 6 сар 11, 2025 - 16:37

Тэд шүтэн бишрэгчидтэй уулзаж байгаа нь үнэхээр гайхалтай! Эцэст нь тэднийг амьдаар нь харах боломж гарч ирнэ

Reply
Арыкан 6 сар 11, 2025 - 17:16

Сайн байна, тэд фэнүүдээ мартдаггүй

Reply

Leave a Comment