“The MongolZ Homecoming 2025” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

by Саруул Батболд
2 comments

2025 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Монголын цахим спортын ертөнцөд онцгой үйл явдал тохиолоо. “The MongolZ Homecoming 2025” нэртэй томоохон эвент Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж, цахим спортын үнэнч дэмжигчид, мэргэжилтнүүд, болон залуу тоглогчдын хувьд мартагдашгүй мөчүүдийг бүтээлээ.

Үзэгчдийн тоо, оролцоо:

  • Энэхүү арга хэмжээнд нийт 3500 орчим хүн оролцсон бөгөөд үүнээс:
    • 3100 гаруй нь үзэгч, фэнүүд,
    • 400 орчим нь арга хэмжээний арын албанд ажилласан баг, сайн дурынхан байлаа.

Эвентийн зорилго нь энэ оны эхний хагасын хамгийн онцлох амжилтуудын нэг болох BLAST Austin Major 2025 тэмцээнд амжилт гаргасан The MongolZ CS2 багийн тамирчдыг гэрт нь угтан авч, тэдэнд талархал илэрхийлэх, мөн Монголын цахим спортын нийгэмлэгийг нэгтгэх явдал байв.

Тэдний тууштай байдал, зориг, хичээл зүтгэлийн үр дүнд энэ арга хэмжээ бодитоор амжилттай зохион байгуулагдсан гэдгийг зохион байгуулагчид онцлон тэмдэглэжээ.

“Магадгүй нэгэн цагт утга учрыг эрж байсан тэд одоо олон хүний утга учир болжээ.”

Тусгай контент ба хүндэтгэл:

  • “Never Try Me” мерчандайз – Зоригтой, өөртөө итгэлтэй байх ухамсрын бэлгэ тэмдэг болсон.
  • “The MongolZ Mini Documentary” – The MongolZ багийн үүсэл, зорилго, түүхийг багтаасан баримтат контент. Энэ бүтээлд оролцсон 9ugen-д талархал илэрхийлсэн.
  • Анхны үеийн The MongolZ – Zilkenberg, Machinegun, ncl, menace, Tsogoo зэрэг домог болсон тоглогчдыг дурсан хүндэтгэл үзүүлсэн нь арга хэмжээний нэг онцлох агшин байв.

Тоглогч бүрийн тайзны агшин:

Тоглогчид тайзан дээр өөрийн сонсдог, сэтгэлийн гүнд хүрсэн уран бүтээлээ эгшиглүүлэн гарч ирсэн нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн.

  • maaRaaKA / Mixtape 17
  • mzinhoMorning Star / Гунигтай
  • SenzuLil Thug E Champs Camp
  • TechnoТатар / Бороо
  • 910Vande / Хүүгээрээ boy
  • bLitzGala / Хөвгүүн

Эдгээр агшинд DJ D-Hopes уур амьсгалыг төгс бүрдүүлж, арга хэмжээнд сэтгэлийн өнгө нэмсэн.

Шинэ үеийн түүх бичиж эхэлсэн нь:

The MongolZ Academy-ийн залуу тамирчид арга хэмжээнд оролцож, ирээдүйн амжилт, шинэ түүхийн эхлэлийг тавьсан нь олон хүнд урам зориг, итгэл найдвар өгсөн юм.

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтад 333 Entertainment, дэмжигч байгууллагууд, арын албанд ажилласан бүх залуус, сайн дурынхан хүч гарган оролцсон бөгөөд Kaz захирал, Түвшөө ах зэрэг удирдагчид, үүсгэн байгуулагчдад талархал илэрхийлсэн юм.

“Хүн бүрийн сэтгэл шингэсэн энэ өдрийг бүтээсэнд баярлалаа. Дараагийн эвентээр уулзацгаая.”

You may also like

2 comments

Есукат 7 сар 1, 2025 - 17:18

Үндсэн баг болон академийн хооронд шоу тоглолт хийх нь гайхалтай санаа юм. Өсвөр үеийнхэн аль хэдийн өндөр түвшинд байгаа хүмүүсээс шууд урам зориг авч чадна!

Reply
Хундун 7 сар 1, 2025 - 17:28

Би баримтат киноны уур амьсгалд сэтгэгдэл төрүүлэв: DJ, ярилцлага, гарын үсэг

Reply

Leave a Comment