The MongolZ Esports World Cup 2025-ийн хагас шигшээд шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

Монголын The MongolZ баг Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн наймд Францын 3DMAX багийг 2:1-ээр ялж, хагас шигшээд шалгарлаа.

Филип «Graviti» Бранковичийн ахалсан 3DMAX баг өмнөх шатанд Natus Vincere-г шуугиантайгаар хассан ч энэ удаад шийдвэрлэх Nuke карт дээр хамгаалалтад алдаа гаргаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

Харин монголчуудыг хагас шигшээд хүргэсэн гол хүн нь Содбаяр “Techno” Мөнхболд байв. Тэрбээр Nuke дээр бараг бүх чухал раундад олон тоглогчийн толгой авч, багтаа ялалтыг авчирлаа.

Тоглолтын явц:

  • Inferno: MongolZ 9 – 13 3DMAX
  • Mirage: MongolZ 13 – 9 3DMAX
  • Nuke: MongolZ 13 – 8 3DMAX

Ингэснээр The MongolZ хоёр дахь удаагаа дараалан гранд финалд хүрэхийн төлөө Vitality багтай хагас шигшээд учраа таарна.

Мөн бид саяхан The MongolZ багийн бүх гишүүдийн хамтарсан томоохон ярилцлагын эхний болон хоёрдугаар хэсгийг нийтэлсэн.

You may also like

Leave a Comment