The MongolZ Esports World Cup 2025-ийн аваргын цомыг өргөлөө

by Саруул Батболд
0 comments

Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудсыг нээсэн үйл явдал боллоо. The MongolZ баг Саудын Арабт болсон Esports World Cup 2025-ийн гранд финалд Туркийн Aurora-г цэвэр 3:0-ээр буулган авч, анхны дэлхийн хэмжээний аваргын цомоо гардан авлаа.

Аваргын замнал

The MongolZ аваргын төлөөх аялалдаа GamerLegion, 3DMAX, Vitality зэрэг шилдгүүдийг дараалан хожиж, финалд хүрсэн юм.

Гранд финалын тойм

  • Mirage (16:14)
    XANTARES-ийн гайхалтай буудлага, woxic-ийн клатчууд үзэгчдийг байлдан дагуулсан ч The MongolZ хэд хэдэн чухал форс-раунд авч тоглолтыг нэмэлт цагт аваачин ялалт байгууллаа.
  • Dust2 (13:9)
    Aurora нөхцөл байдлыг эргүүлэхийг оролдсон ч Монголын баг алдаа гаргах зай үлдээгээгүй. MAJ3R-ийн довтолгоог амжилттай уншиж, Wicadia-гийн Desert Eagle-ээр хийсэн квадрокиллыг ч дарж, тоглолтыг өөрийн талд хаав.
  • Nuke (13:4)
    Aurora эхэндээ сайн тоглолт үзүүлсэн ч The MongolZ бүрэн давамгайлж, төгсгөлийн ялалтаа авлаа. 910-ийн 1vs3 клатч, Senzu-ийн Desert Eagle-ээр авсан трипл нь ялалтын гол мөчүүд байв.

Эцсийн дүн (8-р сарын 24)

The MongolZ – Aurora — 3:0 (16:14, 13:9, 13:4)

Ингэснээр Монголын баг анхны Esports World Cup-ийн аваргын цомыг эх орондоо авчирч, дэлхийн CS2-ийн түүхэнд нэрээ тодхон үлдээв. Энэ ялалт нь зөвхөн Монголын eSports төдийгүй бүс нутгийн хөгжлийн хувьд түүхэн алхам болж байна.

You may also like

Leave a Comment