The MongolZ дэлхийн чансаанд тавдугаар байрт жагсав

by Саруул Батболд
2 comments

CS2-ын долоо хоногийн чансаа шинэчлэгдэж Vitality жагсаалтыг тэргүүлсээр байгаа бол Монголын шилдэг баг The MongolZ нэг байраар буурсан үзүүлэлттэйгээр тавд бичигдлээ. 2025 оны 11-р сарын 10-нд гарсан энэхүү жагсаалт нь багуудын сүүлийн саруудад үзүүлсэн тоглолт, оноо, хэлбэлзлийг харуулж байна.

The MongolZ баг өнгөрсөн долоо хоногт дөрөвдүгээрт бичигдэж байсан бол энэ удаа өрсөлдөгч багуудын онооны өсөлтөөс шалтгаалан тавдугаар байрт оржээ. Гэсэн ч тэд дэлхийн топ багуудын эгнээнд баттай байр сууриа хадгалж байгаа бөгөөд одоогоор 548 HLTV оноотой байна. Багийн бүрэлдэхүүнд bLitz, Techno, mzinHo, controlez, 910 нар тоглож буй.

Энэ чансаанд гарсан гол өөрчлөлтүүдийг тоймловол:

ДЭЭД 5

  • Vitality — өөрчлөгдөөгүй
  • FURIA — өөрчлөгдөөгүй
  • Falcons — тогтвортой
  • MOUZ — нэг байр ахив
  • The MongolZ — нэг байр буурав

БУСАД  ӨӨРЧЛӨЛТ

  • G2 (#8): 1 байр нэмэгдсэн
  • Natus Vincere (#9): 1 байр буурсан
  • Astralis (#10): 4 байр өсөж, энэхүү долоо хоногийн хамгийн том үсрэлт
  • 3DMAX (#11): 1 байр буурсан
  • FaZe (#12): 1 байр буурсан
  • Liquid (#14): 2 байр ухарсан
The MongolZ дэлхийн чансаанд тавдугаар байрт жагсав

The MongolZ баг ирэх тэмцээнүүдэд амжилттай тоглож чадвал чансаагаа эргэн сэргэх бүх боломжтой хэвээр. Баг олон улсын тавцанд идэвхтэй өрсөлдөхдөө ивээн тэтгэгч 1xBet тоглоомын дэмжлэгтэй оролцож буй нь бэлтгэл, улс хоорондын аялал, менежментийн хувьд чухал дэм болж байна.

You may also like

2 comments

Тоган 11 сар 11, 2025 - 16:59

Сайхан амжилт байна, Монгол баг дэлхийд өрсөлдөж байна гэдэг бахархам

Reply
Мэллигтомор 11 сар 11, 2025 - 17:03

Энэ амжилт нь цаашдын тэмцээнүүдэд хүрэх урам өгнө гэж бодож байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй