FISSURE Playground #2 тэмцээний гуравдугаар шатанд The MongolZ баг хүчтэй өрсөлдөгч TYLOO-г 2:1 харьцаатайгаар буулган авч, тэмцээнээ амжилттай үргэлжлүүлж байна.
- Эхний карт – Mirage
Тоглолт Mirage дээр эхэлж, mzinho болон bLitz хүчтэй тоглолтоор багийн ялалтад гол хувь нэмэр оруулав. Techno болон 910 чухал раундуудад оновчтой шийдвэр гаргаснаар The MongolZ 13:10 харьцаатайгаар эхний ялалтаа авлаа.
- Хоёр дахь карт – Overpass
Хоёр дахь тоглолт Overpass дээр илүү ширүүн өрсөлдөөн өрнөв. mzinho гайхалтай өндөр статистиктай байсан ч, TYLOO хүчтэй эсэргүүцэж, чухал мөчүүдийг өөртөө ашигтайгаар эргүүлсэн. Үр дүнд нь TYLOO 13:10 харьцаатай ялж, тоглолтыг шийдвэрлэх гуравдугаар карт руу шилжүүлэв.
- Шийдвэрлэх карт – Ancient
Эцсийн шийдвэрлэх тоглолт Ancient дээр The MongolZ баг бүрэн хяналтаа тогтоолоо. Techno, Senzu, mzinho нарын тоглолт ялалтын түлхүүр болж чадсан бөгөөд тэд TYLOO-г 13:7 харьцаагаар буулган авсан.
Дүгнэлт
The MongolZ баг TYLOO-г 2:1 харьцаатай ялж, тэмцээнээ 2-1 үзүүлэлттэйгээр амжилттай үргэлжлүүлж байна. Энэхүү ялалтын дараа багийн байр суурь илүү бэхжиж, тэд HLTV-ийн чансаанд дэлхийд №1 байрт гарч ирлээ. Энэ нь The MongolZ багийн тогтвортой ахиц дэвшлийн нэгэн баталгаа болж байна.