Ирэх тавдугаар сард Казахстан улсад зохион байгуулагдах PGL цуврал тэмцээний урилга хүлээн авсан багуудын нэрсийг зохион байгуулагчид зарлалаа. Энэхүү тэмцээн нь АНУ-д болох “IEM Atlanta 2026” тэмцээнтэй нэг цаг хугацаанд давхцаж байгаа бөгөөд “Natus Vincere“, “Team Vitality“, “FaZe Clan” зэрэг шилдэг багууд Атлантагийн тэмцээнийг сонгоод байгаа юм. Харин “The MongolZ“, “Team Spirit“, “Team Falcons” багууд Казахстаны тэмцээнд оролцохоор болжээ.
Нэгэн сонирхолтой асуудал үүссэн нь “FUT Esports” баг өөр өөр тивд зэрэг шахуу болох хоёр тэмцээний урилгыг хоёуланг нь хүлээн авсан явдал юм. Уг баг аль нэг тэмцээнээс нь татгалзах шаардлагатай болох бөгөөд ESL болон PGL-ийн дүрмийн дагуу урилга хүлээн авсны дараа тэмцээнийг орхивол дараагийн тэмцээнүүдэд оролцох эрхээ хасуулах эрсдэлтэй аж.

Тэмцээний үндсэн бүрэлдэхүүнээс гадна Европ, Хойд Америк, Өмнөд Америк болон Ази тивийн сонгон шалгаруулалтаас шалгарсан дөрвөн баг нэмэгдэж оролцох юм. Монголын “The MongolZ” баг “1xBet Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсоор байна.