Intel Extreme Masters (IEM) Kraków 2026 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд Монголын The MongolZ баг Бразилын FURIA Esports багт хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.
IEM Kraków 2026 тэмцээний А хэсгийн доод хүснэгтийн тоглолтод 1xBet Монголоос дэмжлэгтэй оролцож буй The MongolZ баг FURIA Esports-той тулж, 1:2 харьцаатайгаар ялагдал хүлээв. Тоглолтын үр дүнг газрын зураг бүрээр харвал:
- Mirage: 13:11 (The MongolZ ялсан)
- Inferno: 12:16 (FURIA ялсан)
- Nuke: 2:13 (FURIA ялсан)
Ингэснээр The MongolZ баг хэсгийн шатнаас хасагдсан анхны баг болж, тэмцээний 13-16 дугаар байрт шалгаран 10,000 ам.долларын шагнал хүртлээ. Харин FURIA Esports баг доод хүснэгтийн дараагийн шатанд шалгарч, 2-р сарын 2-нд хэсгийнхээ финалд гарах эрхийн төлөө тоглохоор болов.
Тоглолтын статистик:
- The MongolZ: Багаас Усухбаяр ‘910’ Банзрагч 1.14 чансаатайгаар (Rating 3.0) багаа тэргүүлсэн бол багийн ахлагч Б.Гарьдмагнай ‘bLitz’ 0.66 чансаатайгаар тоглолтыг дуусгажээ.
- FURIA: Латив тоглогч Mareks ‘YEKINDAR’ Gaļinskis 60 аллага (K-D 60-45) хийж, 1.39 чансаатайгаар тоглолтын шилдэг тоглогч болов.

Одоогоор А хэсгийн дээд хүснэгтийн финалд G2 Esports баг шалгараад байгаа бол нөгөө талд Team Spirit болон Natus Vincere багууд хагас шигшээд өрсөлдөж байна.
IEM Kraków 2026 тэмцээн 2-р сарын 9-нийг хүртэл Польшийн Краков хотод үргэлжлэх бөгөөд багууд нийт 1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна.
2 comments
Хожигдсон ч гэсэн сайн тоглосон гэж бодож байна
The MongolZ-оо үргэлж дэмжинэ!