FISSURE байгууллага ирэх есдүгээр сард Сербийн Белград хотноо болох FISSURE Playground 2 тэмцээний оролцогчдын жагсаалтад шинэ багууд нэмэгдсэнийг зарлалаа. Шинэ нэмэгдсэн зургаан багийн дунд Монголын The MongolZ баг ч багтжээ.
Шинээр батлагдсан багууд
- The MongolZ (Монгол)
- FaZe (Европ)
- Liquid (Бусад бүс)
- GamerLegion (Европ)
- 3DMAX (Франц)
- TYLOO (БНХАУ, одоогийн аварга)
Ингэснээр оролцох нь баталгаажсан багийн тоо 12 болж, Global VRS-ийн дөрвөн урилга хараахан зарлагдаагүй байна.
Тэмцээний тухай
- Огноо: 2025 оны 9-р сарын 12–21
- Байршил: Сербийн Белград хот
- Шагналын сан: $1,250,000
- Формат:
- Swiss BO3 бүлгийн шат
- Ганц шатан хасагдах BO3 плей-офф
- Шигшээ тоглолт BO5
Өнгөрсөн 7-р сард болсон эхний FISSURE Playground тэмцээнд TYLOO дасгалжуулагч WeiJie “zhokiNg” Zhong-ийг AWPer-ийн оронд тоглуулж, гэнэтийн амжилтаар түрүүлж байв.
Одоогоор баталгаажсан 12 баг
- The MongolZ (Монгол)
- FURIA (Бразил)
- Aurora (Турк)
- FaZe (Европ)
- Falcons (Европ)
- Astralis (Дани)
- G2 (Европ)
- GamerLegion (Европ)
- 3DMAX (Франц)
- Liquid (Бусад бүс)
- Virtus.pro (Орос)
- TYLOO (БНХАУ)