The MongolZ баг BLAST Rivals 2025 Season 2 тэмцээнийг 7–8-р байраар өндөрлүүллээ

by Саруул Батболд
2 comments

Хонконгт зохион байгуулагдаж буй BLAST Rivals 2025 Season 2 тэмцээний А хэсгийн доод шатны тоглолтод Team Spirit баг The MongolZ-ийг 2:0 харьцаагаар буулган авч, плей-офф шатанд шалгарлаа.

Тоглолтын дэлгэрэнгүй

Эхний Dust2 мап дээр Team Spirit илт давуу тоглолт үзүүлж, 13:6 онооны харьцаагаар ялсан. Харин хоёр дахь Ancient мап дээр The MongolZ илүү идэвхтэй довтолгоотой тоглож, хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн ч Team Spirit дахин давамгайлж, 13:10-аар эцсийн ялалтаа авсан юм.

Ингэснээр Team Spirit баг плей-офф шатанд шалгарсан бол 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцсон Монголын The MongolZ баг тэмцээнийг 7–8-р байрт өндөрлүүлж, 10,000 ам.долларын шагнал хүртлээ.

Тэмцээний товч мэдээлэл

BLAST Rivals 2025 Season 2 тэмцээн нь 2025 оны 11-р сарын 12–16-нд Хонконгт болж байгаа бөгөөд нийт 8 баг оролцож байгаа бөгөөд тэмцээн нийт 350,000 ам.долларын шагналын сантай. Одоо тэмцээний плей-офф шат эхэлж байгаа бөгөөд шилдэг дөрвөн баг аваргын төлөө өрсөлдөхөөр болоод байна.

You may also like

2 comments

Орбай 11 сар 13, 2025 - 16:48

Баг маань сайн тоглолоо, дараагийн тэмцээнд илүү амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна

Reply
Баянкеджар 11 сар 13, 2025 - 16:52

The MongolZ-ийг үргэлж дэмждэг, амжилт хүсье

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй