Монголын киберспортын шилдэг төлөөлөл болох The MongolZ баг 2025 оны сүүлийн улиралд олон улсын гурван томоохон тэмцээнд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна. Гэвч багийн сүүлийн үеийн өөрчлөлт — гол тоглогч Азбаярын “Senzu” Мөнхболдын гаралт — фэнүүдийн дунд анхаарал татсан сэдэв болсон юм.
Senzu багийг орхиж, Controlez түр орлон тоглоно
Senzu нь The MongolZ-ийн гол тоглогчдын нэг байсан бөгөөд багийн сүүлийн жилүүдийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний гарах шалтгааныг албан ёсоор мэдээлээгүй ч, хувийн шийдвэр байж болзошгүй гэж үзэж байна.
Түүний оронд Баасанжаргалын “controlez” Өнөдэлгэр stand-in байдлаар The MongolZ-ийн бүрэлдэхүүнд нэгдэж байгаа бөгөөд шинэ тактикт хурдан дасан зохицож, тогтвортой тоглолтыг хангах зорилготой байна. Багийн удирдлагууд “Controlez манай шинэ эрч хүчийг авчирна” хэмээн итгэлтэй мэдэгджээ.
2025 оны сүүлийн улирлын тэмцээний хуваарь
The MongolZ дараах томоохон тэмцээнүүдэд оролцоно:
- IEM Chengdu 2025 — 11-р сарын 3–9-нд Хятадын Чэндү хотод зохион байгуулагдана. Энэ бол Азийн бүсийн шилдгүүдтэй өрсөлдөх чухал боломж юм.
- BLAST Rivals Fall 2025 — 11-р сарын 12–16-нд Европт болох тэмцээнд баг өмнөх туршлагаа ашиглан илүү өндөр амжилт үзүүлэх зорилготой.
- Budapest Major 2025 – Stage 3 — 12-р сарын 4-нөөс эхлэх бөгөөд Унгарын нийслэлд болох энэ Major нь The MongolZ-ийн хувьд 2025 оны хамгийн чухал тэмцээн, чансааны оноо цуглуулах гол үе шат юм.
The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин хүч түрнэ
Багийнхан сүүлийн Thunderpick World Championship 2025 тэмцээнд FURIA багт ялагдсан ч, сэтгэл санаагаа сэргээж шинэ бүрэлдэхүүнтэйгээр илүү хүчтэйгээр эргэн ирэхэд бэлэн байна. “Бидний зорилго — дэлхийн шилдэг 10 багийн нэг болох. Controlez-той хамт бид илүү хүчтэй болно” хэмээн багийн гишүүд мэдэгджээ.
The MongolZ баг 1xBet тоглоомын платформ-ын дэмжлэгийг хүлээн авч, Монголын киберспортын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх зорилготой байна.