Ойролцоогоор 10 хоногийн өмнө The MongolZ баг улирал дууссантай холбогдуулан Б.Үнэндэлгэр буюу “controlez”-ийн орлон тоглогчоор тоглох хугацаа дуусгавар болсныг зарласан билээ. Тэгвэл шинэ он гараад ердөө 6 хонож байхад Монголын рифлер (rifler) залуу The Huns багтай нэгдсэн байна.
The MongolZ баг А.Мөнхболд буюу “Senzu“-г орлуулахаар У.Анарбилэг буюу “cobrazera”-г бүрэлдэхүүндээ авснаар The Huns багт нэг орон тоо гарсан юм. “controlez” нь The MongolZ багт орлон тоглогчоор очихоосоо өмнө Chinggis Warriors багт тоглож байсан 28 настай туршлагатай тоглогч юм.
Гэнэтийн амжилт
Туршлагатай рифлер “controlez” Будапешт Мэйжорын (Budapest Major) гуравдугаар шатанд хасагдах шатны тоглолтууд эхлэхээс өмнө дунджаар 1.23 чансаатай (rating) тоглож олон хүнийг гайхшруулсан билээ. Гэвч тэрээр The MongolZ багийн бусад гишүүдийн хамт том тайзан дээр багагүй бэрхшээлтэй тулгарсан юм.
Тэрээр тус тэмцээний аварга болсон Vitality багийн эсрэг хасагдах шатанд тоглохдоо 0.53 болон 0.43 чансаа үзүүлж, The MongolZ баг 0-2 харьцаатайгаар ялагдал хүлээсэн билээ.
2 comments
Залуусдаа урам өгсөн, сайхан мэдээ байна
Илүү том амжилтад хүрэх боломж нээгдэж байх шиг