35
Цахим спортын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Esports World Cup 2025 (EWC 2025) тэмцээний зохион байгуулагчид шинэ тоглоомын төрлийг зарлалаа. Энэ удаа файтинг төрлийн TEKKEN 8 албан ёсоор тэмцээнд багтаж буйг EWC Foundation өөрсдийн сошиал хуудсаар дамжуулан мэдээлжээ.
TEKKEN 8 нь EWC 2025 тэмцээнд оролцох гурван дахь файтинг тоглоом болж байгаа бөгөөд үүнээс өмнө Street Fighter 6 болон Fatal Fury: City of the Wolves-ийн тэмцээнүүд зарлагдаад байсан юм.
Ингэснээр нийт 24 төрлийн цахим тоглоом баталгаажсан бөгөөд сүүлчийн нэг төрлийг хараахан зарлаагүй байна. Esports World Cup 2025 нь 2025 оны долоо, наймдугаар сард Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдана.