Team Yandex баг Team Spirit-ийг хожиж, DreamLeague Season 27-ийн аварга боллоо

by Саруул Батболд
0 comments

Dota 2-ын DreamLeague Season 27 тэмцээний шигшээ тоглолтод Team Yandex баг Team Spirit-ийг 3:1-ийн харьцаатайгаар буулган авч, аваргын цомыг хүртлээ.

Түрүүлсэн Team Yandex баг аваргын цол болон 200 мянган ам.долларын шагнал хүртсэн бол хоёрдугаар байрт орсон Team Spirit баг 125 мянган ам.доллар авчээ. Хэдийгээр хөгжөөн дэмжигчид болон шинжээчид Team Spirit-ийг түрүүлнэ гэж таамаглаж байсан ч Team Yandex хүчирхэг тоглолт үзүүлж чадлаа.

Багуудын бүрэлдэхүүн:

Team Yandex:

  • Алимжан Watson Исламбеков
  • Илья Chira JUNIOR Хиртсов
  • Евгений Noticed Игнатенко
  • Мартин Saksa Саздов
  • Арман Malady Оразбаев

Team Spirit:

  • Илья Yatoro Мулярчук
  • Денис Larl Сигитов
  • Магомед Collapse Халилов
  • Александр rue Филин
  • Никита Panto Балаганин

Тэмцээний тухай

DreamLeague Season 27 тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 10-наас 21-ний хооронд Европын серверүүд дээр онлайн форматаар зохион байгуулагдсан юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй