Taverna.gg-ийн мэдээлснээр Team Spirit багийн ахлагч Леонид chopper Вишняков Esports World Cup 2025 (CS2)-ийн тайзнаас бичлэг нийтэлсний дараа анхаарлын төвд оржээ.
Эхний бичлэгтээ тэрээр Team Falcons-ийн дэмжлэгийг хошигнож тайлбарласан байна:
«Энэ бол арена. Энд хүмүүс Falcons, Falcons! гэж хашгирах байх. Яг л 300 хөлсний ажилчин. Falcons-ийн жинхэнэ фанатууд гэж мэднэ биз дээ?»
Харин дараа нь зохион байгуулагчдын хүсэлтээр тэрээр тайлбар бичлэг хийсэн байна:
«Би хоёр сторис бичсэн. Инстаграмд юм хийе гэж бодсон юм. Эхнийхийг устга гэсэн — тэнд QR код байсан. Хоёр дахь дээрээ тэгээд: “Чи хүний сэтгэл шархлуулж байна. Устга” гэж хэлсэн.»
Esports World Cup 2025 энэ сарын 20-нд Эр-Риядад эхэлнэ. Нийт 16 баг оролцож, 1.25 сая ам.долларын шагналын сантай тэмцээн болно.