Team Spirit CS2 дэлхийн чансаанд хоёрдугаарт гарлаа

by Саруул Батболд
0 comments

HLTV.org-ийн мэдээлснээр Данил “donk” Крышковецийн баг Team Spirit CS2-ийн дэлхийн чансаанд хоёрдугаар байрт бичигдэж, өмнө нь хоёрт байсан MOUZ-г гүйцэж түрүүллээ.

Лидерийн байр сууриа Team Vitality хадгалсаар байгаа бөгөөд тэд 944 оноотой тэргүүлж байна. Топ-10 дотор ч өөрчлөлт гарч, FaZe Clan долдугаар байр руу дэвшин, Aurora Gaming наймдугаарт буулаа.

Одоогийн чансаа:

Хоёрхон хоногийн дараа дэлхийн шилдэг 16 баг Саудын Арабын Эр-Риядад болох Esports World Cup 2025-д оролцож, нийт $1.25 саяын шагналын сангийн төлөө өрсөлдөнө.

You may also like

Leave a Comment