Switch 2 АНУ-д PS4-ийн борлуулалтын дээд амжилтыг эвдлээ

by Саруул Батболд
0 comments

Circana компанийн шинжээч Мэт Пискателла Bluesky-д нийтэлсэн шинэ мэдээлэлдээ Nintendo Switch 2 консолын анхны гурван сарын борлуулалт-ын талаарх шинэ тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Түүний хэлснээр

“Switch 2-ийн борлуулалт PlayStation 5, Xbox Series болон анхны Switch-ийн борлуулалтын хоёр оронтой бууралтыг нөхөж чадсан.”

Switch 2 АНУ-д анхны гурван сарын хугацаанд 2.4 сая ширхэг борлогдсон бөгөөд энэ нь PlayStation 4-ийн 2.2 саяын дээд амжилтыг давсан байна.

Мөн энэ үзүүлэлт нь анхны Nintendo Switch-ийн борлуулалтаас 77% өндөр, өөрөөр хэлбэл консолын зах зээлд хүчтэй эргэн ирэлт болжээ.

Техникийн борлуулалт өсөв

Пискателлагийн мэдээлснээр, 2025 оны эхний улиралд консолын техник хангамжийн зардал өнгөрсөн оноос 20% өссөн байна.

“Борлуулалтын тоо хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 6.5% өссөн бол нэгжийн дунд үнэ 12.3%-иар өсөж, нэг бүр нь 453 ам.доллар болжээ,” гэж тэр нэмж хэлэв.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй