Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан Summer Game Fest 2025 тоглоомын шоу энэ жил үзэгчдийн тоогоор шинэ дээд амжилт тогтоолоо. Уг арга хэмжээг санаачлагч, хөтлөгч Жефф Кили өөрийн сошиал хуудсуудаар дамжуулан эхний үр дүнгүүдээ хуваалцжээ.
Streams Charts болон бусад статистикийн эх сурвалжуудын мэдээлснээр, 2025 оны Summer Game Fest-ийн шууд дамжуулалтыг 2024 оныхоос 35%-иар илүү хүн үзсэн байна. Энэ нь тус арга хэмжээний түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй жил болсныг бататгалаа.
Жефф Кили мөн үзэгчдийн дунд уламжлалт санал асуулга явуулж, энэ жилийн эвентийн үнэлгээг тодруулжээ. Бараг 110 мянган тоглогч оролцсон санал хураалтад ихэнх нь шоуг “B” үнэлгээтэй гэж үзсэн байна — энэ нь сайн, гэхдээ төгс биш гэсэн үнэлгээ юм.
Summer Game Fest гэж юу вэ?
Summer Game Fest (SGF) бол дэлхийн тоглоомын салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг бөгөөд шинэ тоглоомын анонс, трейлер, сюрприз дүүрэн танилцуулгуудаараа алдартай. Энэ арга хэмжээ нь хуучин E3 шоуны оронд үүссэн бөгөөд өнөөдөр тоглоомын ертөнцийн хамгийн их хүлээгддэг үйл явдлуудын нэг болсон.
2025 оны Summer Game Fest-ийн эхний гол танилцуулга 6-р сарын 7-ны эхэлсэн байна.