Салбарын мэдээллийг түрүүлж мэдээлдгээрээ алдартай NateTheHate болон блогер Жефф Грабб нар Sony-гийн шинэ шоу удахгүй болохыг баталж байна. Жефф Грабб-ийн мэдээлснээр, уг арга хэмжээ 2-р сарын 12-ны өдөр эсвэл тухайн долоо хоногийн аль нэг өдөр зохион байгуулагдах магадлал өндөр байгаа аж.
Дашрамд дурдахад, 2-р сарын 12 нь пүрэв гарагт таарч байгаа бөгөөд Sony компани ихэвчлэн энэ өдөр томоохон танилцуулгуудаа хийдэг уламжлалтай.
Шоуны үеэр юу хүлээж болох вэ?
Инсайдеруудын таамаглаж буйгаар дараах тоглоомуудын шинэ мэдээлэл цацагдана:
- Saros: Returnal тоглоомын үргэлжлэл болох энэхүү roguelike-шутер тоглоомын шинэ бичлэгүүд ил болох хүлээлттэй байна. Тоглоом 2026 оны 4-р сарын 30-нд PlayStation 5 дээр нээлтээ хийхээр төлөвлөгдсөн.
- Marvel’s Wolverine: Sony-гийн 2026 оны гол “хит” болох энэхүү шпионож төрлийн тулаант тоглоомын дэлгэрэнгүй мэдээлэл болон тодорхой нээлтийн хугацаа (урьдчилсан байдлаар 2026 оны намар) зарлагдаж магадгүй юм.

2 comments
Тоглоом сонирхдог хүмүүст гоё мэдээ байна
Шинэ тоглоомуудын мэдээлэл гарах байх даа