StarLadder Budapest Major 2025 – урьдчилсан багийн жагсаалт ил боллоо

by Саруул Батболд
0 comments

Киберспортийн HLTV сайтын мэдээлснээр StarLadder Budapest Major 2025 тэмцээний урьдчилсан оролцогчдын жагсаалт ил болжээ.

Тэмцээн 2025 оны 11-р сарын 24-нөөс 12-р сарын 14-ний хооронд Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдана. Нийтдээ 32 баг оролцоно. Албан ёсны бүрэлдэхүүнийг 10-р сарын 6-ны орой зарлах ч эхний мэдээлэл аль хэдийн тодорхой болсон байна. Сүүлийн VRS (Valve Regional Standings) оноотой тэмцээн нь Fragadelphia Blocktober 2025 байсан бөгөөд тэнд fnatic түрүүлсэн.

Боломжит оролцогчид

HLTV мэдээлснээр, гурван шатанд өрсөлдөх багууд дараах байдлаар тодорчээ:

  • Эхний шат (11-р сарын 24–27): FaZe Clan, GamerLegion, Ninjas in Pyjamas, B8 Esports, PARIVISION, fnatic, Legacy, Imperial Esports, M80, NRG Esports, Fluxo, RED Canids, Lynn Vision, The Huns, Team FlyQuest, Rare Atom
  • Хоёрдугаар шат (11-р сарын 29 – 12-р сарын 2): Aurora Gaming, Natus Vincere, Astralis, 3DMAX, Team Liquid, MIBR, Passion UA, TYLOO
  • Гуравдугаар шат (12-р сарын 4–7): Team Vitality, Team Spirit, Team Falcons, MOUZ, G2 Esports, FURIA Esports, paiN Gaming, The MongolZ

Шат бүр Швейцарийн системээр явагдах бөгөөд best-of-1 ба шийдвэрлэх тоглолтууд нь best-of-3 форматаар болно. Сүүлийн шатны шилдэг найман баг плей-оффт шалгарна.

Плей-офф 12-р сарын 11–14-нд явагдах бөгөөд Single-Elimination форматаар (1 ялагдал = тэмцээнээс хасагдана) өрнөнө. Бүх тоглолт best-of-3 системээр болно.

You may also like

Leave a Comment