StarLadder Будапешт Мэйжор 2025 тэмцээний бүртгэлтэй бүрэн бүрэлдэхүүнүүдийг нийтэллээ

by Саруул Батболд
0 comments

StarLadder байгууллага Budapest Major 2025 тэмцээнд оролцох бүх багийн албан ёсны бүрэлдэхүүнийг, түүний дотор сэлгээний тоглогчдыг багтаан нийтэллээ.

Монголын The MongolZ багийн бүрэлдэхүүнд Senzu багтсан нь фенүүдийн анхаарлыг татав. Түүнийг аравдугаар сард сэлгээнд нэрлэсэн ч мэйжорт бүртгэгдсэн байна.

https://twitter.com/StarLadder_CS/status/1990439518344810638?s=20

Мөн энэ тэмцээнд хоёр дахь монгол баг — The Huns Esports оролцоно.

Budapest Major 2025 тэмцээн 11-р сарын 24-нд эхлэх бөгөөд багуудад эцсийн стратегиа боловсруулж дуусгахад маш бага хугацаа үлдлээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй