ROG Journey цувралын зохион байгуулагчид CS2-ийн намрын LAN тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа. ROG Journey 2026 нь аравдугаар сарын 2-4-ний хооронд Шведийн Шёвде хотод зохион байгуулагдана.
Тэмцээнийг Billingehus нэртэй премиум спа зочид буудал хүлээн авах бөгөөд нийт 24 хүртэлх баг оролцох боломжтой. Шагналын сан 20 мянган ам.доллар байна.
Бүртгэлийн нөхцөл ба рейтингийн оноо
Баг бүрийн бүртгэлийн хураамж 3 100 ам.доллар байх бөгөөд энэ үнэд зочид буудлын байр болон бэлтгэлийн компьютерууд багтжээ.
ROG Journey 2026 нь Red Bull GIBAWAY фестивалийн хүрээнд болох бөгөөд оролцогч багууд VRS рейтингийн оноо авах боломжтой юм. Ингэснээр тэмцээн зөвхөн шагналын сантай LAN эвент бус, багуудын чансаанд нөлөөлөх ач холбогдолтой өрсөлдөөн болох төлөвтэй байна.