Dota 2 тоглоомын хамгийн том олон улсын тэмцээнүүдийн нэг болох Riyadh Masters 2025-ийн бүс нутгийн шалгаруулалтын шинэ хуваарийг зохион байгуулагч ESL зарлаж, багуудад чухал өөрчлөлт хийснээ мэдээллээ. Энэхүү өөрчлөлт нь Valve компанийн The International 2025-ийн шалгаруулалттай давхцахаас сэргийлсэн арга хэмжээ юм.
Шинэчилсэн хугацаа
Riyadh Masters 2025 тэмцээний сонгон шалгаруулалт 2025 оны 6 сарын 5-наас 13-ны хооронд явагдах бөгөөд зөвхөн Хятадын бүсийн шалгаруулалт 5 сарын 16-нд явагдана.
ОНЦЛОХ ХУВААРЬ:
Нээлттэй шалгаруулалт (бүх бүсэд):
- 2025 оны 6 сарын 3–4
Хаалттай шалгаруулалт:
- Хойд Америк) 6 сарын 5–6
- Баруун Европ: 6 сарын 5–7
- Зүүн Өмнөд Ази: 6 сарын 8–10
- Ойрхи Дорнод ба Өмнөд Баруун Ази: 6 сарын 8–10
- Өмнөд Америк: 6 сарын 11–13
- Зүүн Европ: 6 сарын 11–13
Riyadh Masters 2025 тэмцээний талаар
Энэхүү нэр хүндтэй тэмцээн нь 2025 оны 7 сарын 8–19-ний хооронд Саудын Арабын нийслэл Рияд хотод зохион байгуулагдана. Нийт 16 баг оролцох бөгөөд 3 сая ам.долларын шагналын сантай. Багуудын зарим нь шууд урилгаар, зарим нь бүс нутгийн сонгон шалгаруулалтаар оролцох эрхээ авах юм.
3 comments
Шинэчилсэн хуваарь тодорхой болсон нь багуудад бэлтгэхэд амар боллоо
Riyadh Masters үзэхийг тэсэн ядан хүлээж байна!
Манай багууд сайн тоглоосой гэж хүсэж байна