10

Riot Games компани VALORANT-ын VCT 2026 улирлын бүрэн хуваарь болон форматыг олон нийтэд танилцууллаа. Удахгүй болох энэ улиралд 2025 оныхоос хоёр дахин олон цуврал тоглолтууд багтаж байна.
Тэмцээний Формат
- Kickoff 2026 тэмцээнд анх удаа гурвалсан хасагдах (triple-elimination) форматаар явагдах шинэ тэмцээний сүлжээг нэвтрүүлнэ. Лиг бүрийн Champions 2025-д шилдэгт багтсан дөрвөн баг хоёрдугаар тойрогт шууд оролцоно. Тэндээс Kickoff-ын лиг бүрийн шилдэг гурван баг Masters Santiago-д шалгарна.
- Stage 1-ийн хэсгийн шатанд 12 баг оролцох бөгөөд тус бүр зургаан оролцогчтой хоёр хэсэгт хуваагдана. Багууд нэг тойргийн круговой форматаар өрсөлдөж, шилдэг дөрөв нь плей-оффт шалгарна. Плей-оффоос топ-3 баг Masters London-д оролцох эрхтэй болно.
- 2026 онд Stage 2-ын плей-офф дэлхийн өнцөг булан бүрт шинэ байршлуудад явагдана. Олон улсын лиг бүрийн шууд дамжуулалт хийгдэх бөгөөд Riot удахгүй зохион байгуулагч хотуудыг зарлах болно. Stage 2-ын форматын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл дараа тодорхой болно.

VCT 2026 Улирлын Бүрэн Хуваарь
- VCT Kickoff: 1-р сарын 15 – 2-р сарын 15
- VALORANT Masters Santiago: 2-р сарын 28 – 3-р сарын 15
- VCT Stage 1 (Хэсгийн шат): 3-р сарын 31 – 5-р сарын 10
- VCT Stage 1 Playoffs: 5-р сарын 6 – 5-р сарын 24
- VALORANT Masters London: 6-р сарын 6 – 6-р сарын 21
- VCT Stage 2: 6-р сарын 30 – 8-р сарын 16
- VCT Season Finals: 8-р сарын 5 – 9-р сарын 6
- VALORANT Champions Shanghai: 9-р сарын 24 – 10-р сарын 18
- VALORANT Game Changers Championship: 10-р сар/11-р сар
2025 оны адил VCT багууд улирлын туршид хожсон тоглолт бүрээрээ Чемпионы оноо цуглуулж, Champions Shanghai тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулна.
2026 Оны Тэмцээн Бүрээр Олгох Чемпионы Онооны Хуваарилалт
| Тэмцээн | 1-р Байр | 2-р Байр | 3-р Байр | 4-р Байр | 5-р Байр | 6-р Байр |
| Kickoff | 4 | 3 | 2 | 1 | – | – |
| Masters Santiago | 6 | 4 | 3 | 2 | 1 | 1 |
| Stage 1 (Тоглолтын хожил) | 1 | – | – | – | – | – |
| Stage 1 Playoffs | 6 | 4 | 3 | 2 | – | – |
| Masters London | 8 | 6 | 5 | 4 | 3 | 3 |
| Stage 2 (Тоглолтын хожил) | 1 | – | – | – | – | – |
| Season Finals | 8 | 6 | 5 | 4 | – | – |