Riot Games компани VALORANT тоглоомын 30 дахь агент болох Хорват гаралтай Miks-ийг албан ёсоор зарлалаа. Тэрээр Controller (талбайн хяналтын) төрлийн агент бөгөөд түүний тоглолт дуу чимээний удирдлага, хэмнэл болон багийн хамтын ажиллагаан дээр бүрэн суурилжээ.
Шинэ агент 2026 оны 2-р улирлын (Second Act) нээлттэй хамт ирэх 3-р сарын 18-нд тоглоомонд нэмэгдэх юм.
Miks-ийн ур чадварууд нь газрын зургийг хянах сонгодог үйлдлүүдийг багийн нөхдөдөө туслах нэмэлт хүч (buff) өгөх боломжтой хослуулснаараа онцлог:
Waveform (E): Үндсэн чадвар. Тактикийн газрын зураг ашиглан утаан хөшиг (smoke) тавих сонгодог үйлдэл. FIRE товчоор байрлалаа тэмдэглэж, ALT-FIRE товчоор сонгосон цэгүүдэд утаагаа идэвхжүүлнэ.
Harmonize (Q): Miks өөртөө болон сонгосон нэг багийн нөхөртөө байлдааны чадварыг нэмэгдүүлэгч (stimulant) олгоно. Дайсныг устгах (kill) бүрд энэхүү нөлөө нь шинэчлэгдэнэ.
M-pulse (C): ALT-FIRE товчоор дуу чимээ дарах эсвэл эмчлэх гэсэн хоёр горимын хооронд шилжүүлж болдог олон үйлдэлт төхөөрөмж. Төхөөрөмжийг шидсэний дараа дууны долгион гаргаж, тухайн радиус доторх бүх тоглогчдод сонгосон горимын дагуу нөлөө үзүүлнэ.
Bassquake (X) — Ультимейт: Тодорхой талбайг хамарсан хүчтэй дууны цохилт өгнө. Энэхүү долгион нь зөвхөн хохирол учруулаад зогсохгүй, замынхаа бүх дайсныг түлхэж, чих дөжрүүлэн (stun), хөдөлгөөнийг нь удаашруулдаг байна.