Valorant Mobile-ийн албан ёсны сошиал хуудсаар дамжуулан, одоогоор зөвхөн Хятадад нэвтрэх боломжтой байгаа Valorant Mobile тоглоомын 110 мянга гаруй аккаунтыг хаасан тухай мэдээллийг нийтэлжээ.
Аккаунт хаасан шалтгаанууд:
- 61,370 аккаунт aimbot болон wallhack зэрэг төрөл бүрийн чит ашигласны улмаас хаагдсан.
- 29,651 аккаунт читтэй тоглогчтой багт тоглосны улмаас (мэдэлгүй байсан ч) бандуулсан.
- 17,177 аккаунт смурфинг (smurfing – түвшин доогуур аккаунт үүсгэн тоглох) хийсний улмаас бан авсан.
- 3,831 аккаунт тоглоомыг компьютер дээр ажиллуулах боломжийг олгодог эмулятор ашигласан.

Компани энэ нийтлэлийнхээ доорх сэтгэгдэл хэсэгт:
Riot Games аюулгүй байдлын арга хэмжээгээ үргэлжлүүлэн чангатгаж, өрсөлдөх чадварын түвшингээ нэмэгдүүлсээр байх болно.
Уг олон тооны хоригууд нь тоглоомын дэлхий нийтэд нээлт хийхээс өмнө хийгдэж байгаа бөгөөд уг нээлт 2025 оны арванхоёрдугаар сард эсвэл 2026 оны эхээр болж магадгүй байна.