Riot Games санамсаргүй байдлаар 2XKO тоглоомын нээлтийн товг ил болголоо

by Саруул Батболд
0 comments

Riot Games компани өөрийн шинэ тулаант (fighting) тоглоом болох 2XKO-ийн нээлтийн товг саяхан гаргасан (улмаар устгасан) трэйлер бичлэгээрээ дамжуулан санамсаргүй байдлаар задруулжээ. Уг мэдээллээр тоглоом 2026 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр PlayStation 5, Xbox Series X|S болон PC платформууд дээр албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

Riot Games-ийн зүгээс өмнө нь тоглоомыг 2026 оны 1 дүгээр сард гаргахаа баталж байсан ч энэхүү видео нь яг тодорхой өдрийг нь ил болгосноороо онцлог юм.

Тоглоом нээлтээ хийх үед бэлэн байх баатрууд:

Тоглоом 2026 оны 1 дүгээр сард гарах үед дараах баатруудаар (champions) тоглох боломжтой байна:

  • Ahri
  • Blitzcrank
  • Braum
  • Darius
  • Ekko
  • Illaoi
  • Jinx
  • Teemo
  • Vi
  • Warwick
  • Yasuo

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй