Riot Games компанийн шинэ ерөнхийлөгчөөр Гобі Дарлинг томилогдлоо

by Саруул Батболд
0 comments

Riot Games компани шинэ ерөнхийлөгчөө зарлаж, энэ албан тушаалд Гобі Дарлингийг томилсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ.

Компанийн гаргасан хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Гобі Дарлинг нь Logitech, Skullcandy/Astro Gaming, Nike, Volcom зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай бөгөөд спорт, технологи, бүтээлч соёлын огтлолцолд ажилласан мэргэжлийн замналтай, шинэлэг сэтгэлгээтэй удирдагч хэмээн тодорхойлогджээ.

Тэрбээр 2017 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Дилан Жейдегийн оронд томилогдож байна. Дилан Жейдегийн шийдвэрүүд тоглогчдын зүгээс шүүмжлэл дагуулж байсан бөгөөд ялангуяа Hextech хайрцгийг тоглоомоос хассан нь ихээхэн маргаан төрүүлсэн юм.

Гэсэн ч Дилан Жейде Riot Games компанийн гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллах аж.

League of Legends болон Valorant тоглоомын тоглогчдын хувьд Гобі Дарлингийн томилгоонд хандах хандлага харилцан адилгүй байгаа бөгөөд зарим нь шинэчлэлд итгэл хүлээлгэж байгаа бол, нөгөө хэсэг нь болгоомжтой хүлээж авч байна.

You may also like

Leave a Comment