RIDDLE клубын лого киберспортын хамгийн шилдэг эмблемээр шалгарлаа

by Саруул Батболд
0 comments

Liquipedia портал фэнүүдийн санал асуулгаар үндэслэн киберспортын байгууллагуудын хамгийн шилдэг логог тодруулах тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт 64 клуб оролцсон бөгөөд ялагч нь Японы RIDDLE клубын инээмсэглэсэн дүрстэй эмблем болж тодорсон юм.

Финалын шатанд RIDDLE клубын лого Team Falcons-той өрсөлдөн ялалт байгуулсан бол NAVI болон TYLOO багууд хагас шигшээд шалгарсан байна.

RIDDLE бол Японд төвтэй киберспортын байгууллага бөгөөд Apex Legends, Fortnite, VALORANT, Street Fighter болон PARAVOX тоглоомуудад мэргэжлийн бүрэлдэхүүнтэйгээр оролцдог.

You may also like

Leave a Comment