“KRAFTON” компани алдарт “PUBG: BATTLEGROUNDS” тоглоомынхоо 9 жилийн ойн томоохон баярыг зарлалаа. Баярын хүрээнд тоглоомын шинэчлэлт, сэдэвчилсэн арга хэмжээнүүд болон “ALLDAY PROJECT” хамтлагтай хамтарсан хөгжмийн тусгай үзүүлбэрүүд тоглогчдыг хүлээж байна.
Баярын бэлэг болон “Anniversary Pass”
Арга хэмжээний үеэр тоглоомд нэвтэрсэн тоглогч бүр баярын тусгай эрх буюу “Anniversary Pass”-ыг үнэгүй авах боломжтой. Төрөл бүрийн даалгавруудыг биелүүлснээр ойн баярын тусгай скин (cosmetics), эмоти (emotes), G-Coin болон BP зэрэг шагналуудыг цуглуулах юм.
Рондо газрын зургийн өөрчлөлт болон “Chicken Man”
Рондо (Rondo) газрын зураг дээр баярын поп-ап дэлгүүрүүд, сурталчилгааны самбарууд болон бусад сонирхолтой гэнэтийн бэлгүүд нэмэгджээ.
Тоглогчид тоглоомын явцад “Chicken Man” хэмээх тусгай дүртэй тааралдах бөгөөд түүнийг ялснаар эсвэл харилцан үйлдэл үзүүлснээр “Lucky Eggs” авах боломжтой. Уг “Азтай өндөг”-нөөс дараах үнэ цэнтэй зүйлс гарна:
- Төрөл бүрийн зэвсэг болон сум хэрэгсэл;
- 3-р түвшний хамгаалалтын хэрэгслүүд;
- 9 жилийн ойд зориулсан онцгой “Масклах халат” (Ghillie Suit).
Бүх газрын зургууд дээр баярын “Airdrop” болон шөнийн тэнгэрт дрон ашигласан гэрлийн шоунууд нэмэгдсэн байна.
- PC хэрэглэгчид: 3-р сарын 11-ний техник үйлчилгээний дараа эхэлсэн бөгөөд 3-р сарыг дуустал үргэлжилнэ.
- Консол хэрэглэгчид: 3-р сарын 19-нөөс арга хэмжээ эхэлнэ.
Баярын үйл ажиллагаанаас гадна 40.2 шинэчлэлт нь Викенди (Vikendi) газрын зургийн зарим хэсгийг сайжруулж, тоглоомын явцад гардаг байсан ерөнхий алдаануудыг зассан байна.
1 comment
PUBG 9 жил болсон гэдэг хурдан өнгөрчээ