Dota 2-ын “PGL Wallachia Season 7” тэмцээний хэсгийн шатны тоглолтууд дуусаж, плей-офф буюу хасагдах шатанд өрсөлдөх шилдэг найман баг албан ёсоор тодорлоо.
Тэмцээний шийдвэрлэх шатанд Team Liquid, Team Spirit, HEROIC, Aurora Gaming, Team Yandex, BB Team, Vici Gaming болон Tundra Esports багууд шалгарч үлдээд байна. Хасагдах шатны эхний тоглолтууд өнөөдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр эхэлнэ.
Дээд хүснэгтийн (Upper Bracket) эхний тойргийн оноолтыг танилцуулбал:
- HEROIC – BB Team
- Team Spirit – Vici Gaming
- Aurora Gaming – Team Yandex
- Team Liquid – Tundra Esports
“PGL Wallachia Season 7” тэмцээн гуравдугаар сарын 7-ноос 15-ны хооронд Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдаж байна. Тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд багууд аваргын цомын төлөө ширүүн өрсөлдөхөөр бэлтгэж байна.
