PGC 2025 Бангкокт зохиогдоно

by Саруул Батболд
0 comments

PUBG: BATTLEGROUNDS-ийн хөгжүүлэгчид PUBG Global Championship 2025 тэмцээний нарийн мэдээллийг албан ёсны сайтаараа дамжуулан нийтэллээ.

Тэмцээн 11-р сарын 28-наас 12-р сарын 14-ний хооронд Тайландын Бангкок хотын CentralWorld PULSE болон Siam Paragon аренад явагдана. Үндсэн шагналын сан нь 1.5 сая ам.доллар, харин уламжлал ёсоор Pick’em Challenge-ээр хэмжээ нь нэмэгдэх боломжтой.

PGC 2025 хэсгийн шатнаас эхлэх бөгөөд нийт 32 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэсэг бүрийн шилдэг 5 баг шууд гранд финалд шалгарах бол хамгийн муу 3 баг тэмцээнээс гарна. Үлдсэн 16 баг Last Stage шатанд өрсөлдөж, гранд финалын сүүлийн 5 эрхийн төлөө хүч үзэх юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй