Хонконг хотноо болж буй BLAST Rivals 2025 Season 2 тэмцээний эхний өдрийн тоглолтод Украины Passion UA баг Монголын The MongolZ-ийг 2:1 харьцаагаар буулган авч, А хэсгийн дээд шатанд шалгарлаа.
Тоглолт гурван ширүүн мапийг хамарсан бөгөөд эхний Overpass дээр The MongolZ нэмэлт цагт 16:14-өөр ялалт байгуулсан. Гэсэн хэдий ч Passion UA дараагийн Inferno мап дээр эргэн ирэлт хийж 13:11-ээр оноог тэнцүүлэв. Харин шийдвэрлэх Nuke мап дээр дахин 13:11 харьцаатайгаар ялалтыг Украины баг гартаа авч, цувралыг өөрсдийн талд өндөрлүүллээ.
Энэхүү тэмцээнд The MongolZ баг 1xBet тоглоомын дэмжлэгтэйгээр оролцож байгаа нь тэдний олон улсын түвшинд мэргэжлийн бэлтгэл, зохион байгуулалттай байгааг харуулж байна. Хэдийгээр The MongolZ энэ удаа хожигдсон ч, тэд тэмцээнд үлдэх эрхийн төлөө дахин хүч үзэх боломжтой юм.
Нийт 8 баг өрсөлдөж, 350,000 ам.долларын шагналын сангийн төлөө тоглож буй тус тэмцээн 2025 оны 11-р сарын 12-16-ны хооронд үргэлжилж байна.
2 comments
Шинэ улирал эхэллээ, сонирхолтой тоглолтууд хүлээж байна
The Mongolz хожигдсон ч дараагийн удаа илүү хүчтэй ирнэ гэж бодож байна