“Overwatch” тоглоом Steam платформ дээр шинэ амжилтыг тогтоолоо. Шинэ улирал эхэлснээр тоглогчдын тоо огцом өсөж, өмнөх дээд амжилтаа хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Тоглоомын томоохон шинэчлэлийн үеэр нэгэн зэрэг тоглох хэрэглэгчдийн тоо 165,000-д хүрсэн нь 2023 оны 9-р сарын (75,000 тоглогч) амжилтаас хол давсан үзүүлэлт юм.
Blizzard компани тоглоомынхоо нэрнээс “2” гэсэн тоог хасаж, “Overwatch”-ийн шинэ эрин үе эхэлснийг албан ёсоор зарлалаа. Хөгжүүлэгчид “The Reign of Talon” нэртэй нэг жилийн хугацаанд үргэлжлэх түүхийг танилцуулсан бөгөөд үүнд хорон санаат байгууллага дэлхийг эзэлж буй тухай өгүүлдэг.
Шинэ баатрууд ба өрсөлдөөн Улирлын нээлттэй хамт тоглоомд Domina, Emre, Mizuki, Andra болон Jetpack Cat гэсэн таван шинэ баатар нэгэн зэрэг нэмэгдлээ. Цаашид хоёр сар тутамд нэг шинэ дүр нэмж байхаа амласан нь “Marvel Rivals” зэрэг гол өрсөлдөгчидтэйгөө хурдаараа ана мана өрсөлдөхөөр шийдсэнийг илтгэж байна. Энэхүү шинэчлэлтийн ачаар Overwatch түр хугацаанд Steam дээр Rivals-ийг тоглогчдын тоогоор гүйцэж түрүүлжээ.
Бүтэлгүйтлээс амжилт руу Steam дээр анх гарахад тоглоом маш их шүүмжлэлд өртөж байсан (ердөө 27%-ийн эерэг үнэлгээтэй). PvE горимыг цуцалсан, монетизацийн өөрчлөлт болон техникийн саатал зэрэг нь тоглогчдын дургүйцлийг хүргэж байв. Гэвч тоглоом анх гарснаас хойш 10 жилийн дараа ийм их сонирхол татаж байгаа нь Blizzard-ийн шинэ тактик зөв байсныг баталлаа.
“Overwatch” нь баатарт суурилсан шутер төрлийн үндэслэгчдийн нэг хэвээр байна. Хэдийгээр өмнөх шигээ оргил үедээ биш байж болох ч энэхүү шинэчлэлт нь зөв зүг рүү чиглэсэн алхам боллоо.