Европын кибер спортын алдарт OG Esports байгууллага 2026 оны шинэчилсэн брендинг болон логогоо олон нийтэд танилцууллаа. Шинэ лого нь байгууллагын анхны түүхэн өнгө болох ногоон өнгөнд суурилсан бөгөөд олон жилийн турш хамтран ажилласан Red Bull-ийн бэлгэдэл болон нэрийг хассан нь олны анхаарлыг татаж байна.
Шинэчлэлийн гол мэдээллүүд:
- Түүхэндээ эргэн ирсэн нь: Шинэ лого нь 2017 оноос өмнө буюу The International 2016 тэмцээний үеэр ашиглаж байсан анхны загвартай төстэй харагдаж байна.
- Уриа үг: Байгууллага шинэ логогоо “Ногоон өнгө бидний түүхийг бүтээсэн. Одоо энэ өнгө бидний ирээдүйг тэтгэх болно” гэсэн уриатайгаар танилцууллаа.
- Red Bull-ийн статус: Хэдийгээр логоноос Red Bull хасагдсан ч хоёр тал хамтын ажиллагаагаа албан ёсоор цуцалснаа зарлаагүй байна. Гэсэн хэдий ч сошиал сувгууд болон сурталчилгааны зурагт хуудаснаас Red Bull-ийн брэнд бүрэн арилжээ.
- Өөрчлөлтийн шалтгаан: 2025 оны 9 дүгээр сард блокчейн технологийн Chiliz Group компани OG-ийн 51 хувийг худалдан авч, Ксавье Освальд гүйцэтгэх захирлаар томилогдсон нь ийнхүү дүр төрхөө бүрэн шинэчлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.
Мөн 2026 оны улиралд багийн тоглогчдын өмсөх ногоон өнгө давамгайлсан шинэ өмсгөлүүд тун удахгүй худалдаанд гарахаар болжээ.