OG баг Honor of Kings тоглоомд шинэ бүрэлдэхүүнтэй боллоо

by Саруул Батболд
0 comments

Алдарт OG киберспортын байгууллага анх удаа Honor of Kings (HoK) тоглоомын баг бүрдүүлж буйгаа зарлалаа. Тэд өмнө нь Team Vitality багт харьяалагдаж байсан туршлагатай тоглогчдыг бүрдүүлсэн байна.

OG багийн Honor of Kings бүрэлдэхүүн:

  • keke (Итали)
  • DaoDao (Хятад)
  • Wen (Испани)
  • An (Итали)
  • Munchen (Итали)

Шинэ бүрэлдэхүүн анхны тэмцээндээ 2025 оны 4-р сарын 17–ноос 5-р сарын 3-ны хооронд Малайзад болох Honor of Kings Major West League Spring тэмцээнд оролцоно гэж таамаглаж байна.

Энэхүү Мэйжор тэмцээний ялагч баг Esports World Cup 2025-д оролцох Honor of Kings төрөлд шууд эрх авна. Уг тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотод зохиогдохоор төлөвлөгджээ.

You may also like

Leave a Comment