Molodoy HLTV-ийн шилдэг ирээдүйтэй CS2 тоглогчдын жагсаалтыг тэргүүллээ

by Саруул Батболд
0 comments

HLTV.org портал Counter-Strike 2 (CS2)-ийн хамгийн ирээдүйтэй тоглогчдын шинэчилсэн жагсаалтыг нийтэлжээ. 2025 оны есдүгээр сард гарсан анхны хувилбарт Данил “molodoy” Голубенко хоёрдугаар байрт бичигдэж байсан бол сүүлийн саруудад гаргасан ялалтын цувралын дараа тэрээр нэгдүгээр байр руу дэвшсэн байна.

Molodoy нь IEM Chengdu 2025 болон FISSURE Playground 2 тэмцээнд хоёр ч удаа MVP-ээр шалгарч, CS2-ийн ирээдүйтэй тоглогчдын жагсаалтын оройд гарах гол амжилтаа тогтоожээ.

HLTV-ийн мэдээлснээр, Климентий “kl1m” Кривошеев болон Дмитрий “dem0n” Мирошниченко нар ч мөн хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг тоглолтоороо онцгой амжилт үзүүлсэн байна. Харин Team Spirit багийн уналттай холбоотойгоор Иван “zweih” Гогин зургаадугаар байрнаас аравдугаар байранд унажээ.

Molodoy HLTV-ийн шилдэг ирээдүйтэй CS2 тоглогчдын жагсаалтыг тэргүүллээ

Түүнчлэн 11-р сарын 9-нд болсон IEM Chengdu 2025 тэмцээний финалд FURIA Esports баг Team Vitality-г 3:0 (Ancient 13:11, Inferno 13:10, Overpass 13:11)-ийн харьцаагаар бут ниргэж, аварга болжээ. Энэхүү ялалтаар FURIA Esports 285,000 ам.долларын шагнал болон тэмцээний цомыг хүртсэн бөгөөд энэ нь тэдний 2022 оны гуравдугаар сараас хойших анхны ялалт байв.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй