Rad Esports байгууллага Европ дахь Marvel Rivals-ийн мэргэжлийн тэмцээний системээс гарахаа мэдэгдлээ.
Энэ нь Rad Esports-ийн Европын бүрэлдэхүүн Rad EU нь Marvel Rivals Ignite 2025: Mid Season Finals тэмцээнд түрүүлснээс хоёрхон хоногийн дараа болсон юм. Хуучин стратегич Макс “fate” Керрийн тайлбарласнаар, бүрэлдэхүүн тарах болсон шалтгаан нь гэрээ дууссан болон туршлага бүхий олон улсын байгууллагатай шинэ боломж хайж эхэлсэнтэй холбоотой аж.
Европын бүрэлдэхүүн тарах ч Rad Esports Америкийн бүсэд Marvel Rivals-д оролцсоор байх юм.
Харин Rad EU-ийн хуучин тоглогчид, дасгалжуулагчид ойрын Marvel Rivals Ignite 2025 Stage 2: EMEA (9–10 сар) тэмцээнд оролцох шинэ байгууллага хайж байгаа бөгөөд түр хугацаанд Team1 нэрээр тоглох юм.
“Бидний цаг хугацаа дуусаж байна. Та бүхний чин сэтгэл, үнэнч хандлагад талархал илэрхийлье” хэмээн Rad Esports нийгмийн сүлжээнд мэдэгдэв.