12
League of Legends-ийн түүхэн дэх анхны дэлхийн аварга, Польшийн мэргэжлийн тоглогч Мацей “Shushei” Ратушняк 36 насандаа хорт хавдраар нас барсан тухай түүний гэр бүл мэдээллээ.
Fnatic-ийн алдарт тоглогч
Shushei нь 2011 онд Fnatic багийн бүрэлдэхүүнд дэлхийн аваргын анхны тэмцээнд түрүүлж, MVP-ийн шагналыг хүртэж байсан. Тэрээр багийн хамтаар:
- IEM Season VI – Нью-Йорк
- IEM Season V – Хановер
тэмцээнүүдэд мөн ялалт байгуулсан билээ.
Fnatic-ийн сэтгэлийн үг
Fnatic баг түүний дурсгалыг хүндэтгэж “X” нийгмийн сүлжээнд дараах мэдэгдлийг нийтэлжээ:
“Өчигдөр бид Shushei гэх домгийг алдав. Тэр бол 2011 оны анхны League of Legends-ийн дэлхийн аваргын ялалтад хүрсэн гайхалтай багийн нэг хэсэг байсан. Тэрхүү ялалт нь олон фенүүдийн хувьд Fnatic LoL-ийн домгийг эхлүүлсэн мөч байсан юм. Бид түүний найз нөхөд, гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна.”