L’Escape зочид буудал болон Blizzard хамтран World of Warcraft сонирхогчдод зориулсан тусгай өрөөг танилцууллаа

by Саруул Батболд
0 comments

Өмнөд Солонгосын Сөүл хот дахь “L’Escape” зочид буудал “Blizzard Entertainment”-тай хамтран нэгэн сонирхолтой төслийг эхлүүлснээ зарлалаа. Энэхүү үйл ажиллагаа нь “World of Warcraft” тоглоомын шинэ өргөтгөл болох “Midnight” нээлтээ хийж байгаатай холбогдуулан зохион байгуулагдаж байна.

Уг хамтын ажиллагааны хүрээнд зочид буудлын нэгэн люкс өрөөг “World of Warcraft” ертөнцийн өнгө төрх, хэв маягаар бүрэн тохижуулжээ. Өрөөнд өндөр хүчин чадалтай тоглоомын компьютер суурилуулсан бөгөөд зочид амарч байх хугацаандаа “WoW: Midnight” тоглоомыг шууд тоглох боломжтой юм.

Түүнчлэн энэхүү багцыг захиалсан зочин бүрт “L’Escape” болон “Blizzard”-ын дизайнеруудын хамтран бүтээсэн хязгаарлагдмал тооны бэлэг дурсгал болон тоглоомын дижитал зүйлсийг бэлэглэх аж.

Тус өрөөнд хоноглох үнэ ойролцоогоор 480,000 вон (ойролцоогоор 1.2 сая төгрөг) байна.

World of Warcraft-ын сэдэвтэй люкс өрөө Сөүлд нээгдлээ

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй