League of Legends – 2025 оны хамгийн алдартай кибер спортын төрөл

by Саруул Батболд
0 comments

League of Legends тоглоом 2025 онд дамжуулалтын платформууд дээр үзсэн нийт цаг болон үзэгчдийн оргил тоогоор нэгдүгээр байранд орлоо. Энэхүү статистик мэдээллийг аналитик үйлчилгээ үзүүлэгч Esports Charts компани танилцуулсан байна.

Шилдэг таван төрөлд мөн Counter-Strike 2, Mobile Legends: Bang Bang (MLBB), VALORANT болон Dota 2 багтсан боловч үзүүлэлт бүрээр эзлэх байр нь өөр өөр байна.

Үзэгчдийн оргил тоогоор (Peak Viewers)

Энэхүү үзүүлэлтээр тэмцээний үеэр нэгэн зэрэг үзсэн хамгийн их хүний тоог гаргадаг.

БайрТоглоомОргил үзэгчидХамгийн том арга хэмжээ
1-рLeague of Legends6,752,585Worlds
2-рMLBB4,132,224MPL ID S15
3-рCounter-Strike1,789,038BLAST.tv Austin Major
4-рDota 21,785,132The International
5-рValorant1,473,642Valorant Champions
Esports Charts

Нийт үзсэн цагаар (Hours Watched)

Энэхүү үзүүлэлт нь тухайн тоглоомын нэвтрүүлгийг үзэгчид нийт хэдэн цаг үзсэнийг илэрхийлнэ.

  • League of Legends: 735.5 сая цаг (Нийт дамжуулалт: 8,881 цаг)
  • Counter-Strike: 584.7 сая цаг (Нийт дамжуулалт: 25,058 цаг)
  • Mobile Legends: Bang Bang: 433.9 сая цаг (Нийт дамжуулалт: 5,339 цаг)
  • Valorant: 328.6 сая цаг (Нийт дамжуулалт: 8,593 цаг)
  • Dota 2: 321.7 сая цаг (Нийт дамжуулалт: 6,520 цаг)
Esports Charts

Тэмдэглэл: Counter-Strike 2 тоглоом үзсэн цагийн хэмжээгээр 2-р байранд орсон ч үзэгчдийн оргил тоогоор MLBB-ийн ард буюу 3-р байранд бичигджээ. Үүнтэй ижил нөхцөл байдал VALORANT болон Dota 2 төрлүүдийн хооронд ажиглагдаж, тэд 4 болон 5-р байруудыг хуваан эзэлж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй