La Velada del Año V: 9.3 сая гаруй үзэгчтэй Twitch-ийн шинэ дээд амжилт

by Саруул Батболд
0 comments

2025 оны 7-р сарын 26-нд Испанийн алдарт стример Ибай “ibai” Льянос өөрийн тав дахь боксын шоу арга хэмжээ болох La Velada del Año V-г амжилттай зохион байгуулж, Twitch стриминг платформын түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо. Streams Charts-ийн мэдээлснээр уг шууд дамжуулалтыг нэгэн зэрэг 9.33 сая гаруй хүн үзсэн нь Ibai-ийн хувийн, мөн Twitch-ийн нийт дээд үзэлтийн шинэ амжилт болов.

La Velada del Año гэж юу вэ?

La Velada del Año бол алдарт стример, контент бүтээгчдийн хооронд явагддаг боксын шоу арга хэмжээ юм. Испанийн спортын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд зохион байгуулагддаг уг ивэнт нь хэдэн арван мянган үзэгчтэй газар дээрээ, сая сая хүнтэй онлайнаар явагддаг. Боксын тулаануудаас гадна алдартай уран бүтээлчид оролцсон амьд хөгжмийн үзүүлбэрүүд ч болдог.

La Velada del Año V энэ жил Севиль хотын Estadio de La Cartuja цэнгэлдэх хүрээлэнд болсон бөгөөд 80,000 бүх суудлыг бүрэн зарж дуусгажээ. Нийт долоон тулаан болж, эрэгтэй болон эмэгтэй стримерүүд тулалдсан. Хамгийн гол тулаан бол Испанийн TheGrefg болон Колумбын WestCol нарын хооронд явагдсан бөгөөд TheGrefg техникийн нокаутаар ялалт байгуулсан.

Тэд хоёрын нийлсэн дагагчдын тоо 20 саяас давсан бөгөөд энэ нь уг тулааныг онцгой анхааралд хүргэжээ.

Амьд хөгжмийн тоглолт ба шууд дамжуулалт

Үзэгчид Myke Towers, Eladio Carrión, Melendi, Aitana зэрэг алдартнуудын амьд тоглолтыг үзэх боломжтой байсан. Албан ёсны стриминг нь зөвхөн ibai-ийн Twitch сувгаар явж, бусад сувгууд дээрх дахин дамжуулалтуудыг платформын модераторууд устгаж байв. Гэсэн ч зарим стримерүүд “радио” хэлбэрээр шууд хамтдаа үзэх форматаар контентоо хүргэжээ.

Статистик ба дээд амжилтууд

  • Эфир нийтдээ 7.5 цаг үргэлжилсэн.
  • 45 сая гаруй цагийн нийт үзэлт бүртгэгдсэн.
  • Дундаж үзэгчийн тоо — 6 сая.
  • Дээд үзэлт — 9.33 сая нэгэн зэрэг үзэгч.

Энэ нь өмнөх дээд амжилтыг (La Velada IV — 3.85 сая) хол давсан бөгөөд Ibai Twitch-ийн хамгийн олон дагагчтай стример боллоо — 19.74 сая дагагч. Хоёрдугаарт Ninja орж байна (19.2 сая).

Twitch өөрөө ч уг шоуны ачаар платформын нийт зэрэгцээ үзэгчийн тооны дээд амжилтыг шинэчилж, 14 сая гаруй хэрэглэгчийг нэгэн зэрэг татаж чаджээ. Энэ нь тэднийг YouTube-ийн ард бичигдэж буй хоёрдугаар байранд авчирч, ялгааг улам багасгаж байна.

You may also like

Leave a Comment