KRAFTON ашиг буурсан талаар мэдэгдэв — PUBG байр сууриа алдаж байна

by Саруул Батболд
0 comments

Өмнөд Солонгосын тоглоом хөгжүүлэгч Krafton компани сүүлийн хоёр жилийн дотор анх удаа ашгийн бууралттай тулгарлаа. Тэдний гол бүтээл болох PUBG: Battlegrounds тоглоомын сонирхол улирлын шинжтэйгээр буурч, 2025 оны хоёрдугаар улиралд ашгийн хэмжээ 26%-аар унаж, 246 тэрбум вонон (ойролцоогоор 177 сая ам.доллар) болсон талаар мэдэгдэв. Нийт орлого 6.4%-аар буурч, 662 тэрбум вонон болсон нь шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт байлаа.

Гол шалтгаан нь PUBG тоглоомын идэвхтэй тоглогчдын тоо цөөрсөнтэй холбоотой. Харин тус компанийн өөр нэг төсөл болох inZOI нэртэй нийгмийн симуляцийн тоглоом 3-р сард сая гаруй хувь борлогдсон ч удалгүй 87,400 тоглогчоос 4,300 орчим тоглогч л үлджээ.

Түүнчлэн, Subnautica 2 тоглоомын нээлт 2026 он хүртэл хойшлогдсон нь нөхцөл байдлыг улам дордуулжээ. Экс-менежмент болох Unknown Worlds студийн хуучин удирдлагууд Krafton-ыг $250 саяын бонус олгохоос зайлсхийхийн тулд хөгжүүлэлтийг санаатайгаар удаашруулсан хэмээн шүүхэд өгсөн байна. Krafton үүнийг няцааж, тоглоомын чанарыг сайжруулахын тулд хойшлуулсан гэж мэдэгджээ.

Ийнхүү нөхцөл байдал муудаж, 7-р сард Krafton-ийн хувьцаа 6.6%-аар унасан байна. Түүнчлэн Unknown Worlds-ийн үүсгэн байгуулагчид болон CEO-г чөлөөлсний дараа тус студийн шинэ гүйцэтгэх захирлаар Striking Distance студид ажиллаж байсан Стив Папаутсис томилогджээ.

You may also like

Leave a Comment