Мэргэжлийн нэрт тоглогч k0nfig “Bootcamp” подкастын тусгай дугаарын үеэр өөрийн цалингийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцлаа. Тэрээр Astralis багт тоглож байхдаа сарын орлого нь ойролцоогоор 175 мянган дат крон хүрч байсан тухай ярилцлагадаа дурджээ. Тухайн үед тоглоом нь түүнд таашаал өгөхөө больсон байсан ч санхүүгийн нөхцөл нь маш тааламжтай байсан гэдгийг тэрээр онцолсон байна.
Түүний Complexity баг руу шилжсэн түүх бүр ч сонирхолтой. Эхлээд багийн удирдлага түүнд сарын 15 мянган ам.долларын цалин санал болгосон байна. Гэвч багийн нөхөр blameF нь түүнээс хоёр дахин их буюу 30 мянган ам.долларын цалин авдгийг мэдээд, k0nfig цалингаа нэмүүлэх хүртэл гэрээнд гарын үсэг зурахаас татгалзжээ.
Complexity-ийн захирал Жейсон Лейк эхэндээ энэхүү хандлагад дургүйцсэн боловч хэдхэн хоногийн дараа шинэ нөхцөлийг зөвшөөрч, k0nfig руу сарын 30 мянган ам.долларын цалинтай гэрээг илгээсэн байна. k0nfig-тэй хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь “Bootcamp” подкастын тусгай дугаараас сонсох боломжтой.