Киберспортын нэр хүндтэй хэвлэл HLTV 2025 оны “Алдрын танхим” (Hall of Fame)-ын нэр дэвшигчдийн жагсаалтыг нийтэллээ.
Ялагчдыг 2026 оны 1-р сарын 10-нд Сербийн Белград хотод болох шагнал гардуулах ёслолын үеэр зарлах бөгөөд тэдэнд тусгай Rolex цаг гардуулах ажээ.
Шалгаруулалт гурван шаттайгаар явагддаг:
- Pitching — нэр дэвшигчдийн урьдчилсан сонголт,
- Review — материалуудын нарийвчилсан дүн шинжилгээ,
- Voting — шүүгчдийн саналаар эцсийн оноо өгөх үе шат.
Шүүгчид нийт 5 тоглогчийг байр эзлүүлж, 1–5 хүртэлх оноо өгдөг (5, 4, 3, 2, 1 оноо). Жил бүр 3–5 киберспортчин “Алдрын танхим”-д багтдаг. Идэвхтэй тоглогчид болон дасгалжуулагчид нэр дэвших эрхгүй.
2025 оны “Алдрын танхим”-д нэр дэвшигчид:
- Питер dupreeh Расмуссен
- Йорген XeqtR Йоханнессен
- Ола elemeNt Моум
- Абдисамад SpawN Мохамед
- Рафаэль cogu Камарго
- Егор markeloff Маркелов
- Кайл KSharp Миллер
- Дэнни fRoD Монтанер
- Кенни kennyS Шраб
- Олоф olofmeister Кайбер Густаффсон
